card

Бидний тухай

 “Цэрэн интернэшнл”

 “Цэрэн интернэшнл” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд манай компани зах зээлд өөрийн байр суурь, орон зайгаа хэдийнээ олж чадсан билээ.

Манай компани мэргэжлийн, дадлага туршлагатай удирдах болон инженер техникийн ажилтан, санхүү бүртгэл, жолооч, туслах ажилтан зэргээс бүрдсэн 30 гаруй ажилтан ажиллагсадтай. Цомхон чадварлаг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

2012 оноос компаний үйл ажиллагааг өргөтгөн “Барилгын засвар, засал чимэглэл”, “Барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон.

2013 оны 5 сараас эхлэн тус компани Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орчин үеийн тохилог 160 айлын орон сууц, офисс, үйлчилгээний төв “Дэлгэр хотхон” төслийг амжилттай хэрэгжүүлээд 2015 оны 3 сард Улсын комисст хүлээлгэн өгөөд байна. 

Манай компани нь цаашид үйлчилгээний цар хүрээгээ өргөжүүлэн Европын болон хөгжингүй бусад орны барилгын салбарт ашиглаж буй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТОХИЛОГ барилгыг хүлээлгэн өгөөд байна.

Захирлын мэндчилгээ

Манай компани 1996 оноос гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд чанартай үйлчилгээ, уян хатан нөхцөл, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчээ дээдэлж ажилласны үр дүнд үйл ажиллагаа маань тэлж, барилга угсралт бүтээн байгуулалтын ажил хийж эхэлсэн билээ.

2013 оноос эхлэн, нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн өнгө төрхийг нэмэх худалдаа үйлчилгээний 13 давхар оффисын барилга ,160 айлын орон сууц бүхий “Дэлгэр хотхон” төслийг хэрэгжүүлж, амжилттай улсын комиссд хүлээлгэн өгөөд байна. Бидний алсын зорилго бол хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид нийцсэн, дэлхийн шилдэг технологийн дагуу чанартай бүтээн байгуулалтыг бий болгоход оршино.

Бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс болон нийт худалдан авагчиддаа талархаж явдгаа илэрхийлэхийн хамт та бүхэндээ эрүүл энхийг хүсэж, ажил хөдөлмөр тань үргэлж өөдлөн дэгжиж байхыг ерөөе!

 

ХҮНДЭТГЭСЭН: ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ    Т.ЦЭРЭНПҮРЭВ

 

Хүсэлт илгээх