Байршил:
Хотын төвөөс “Дэлгэр хотхон”-д очихдоо таны байгаа тухайн байршилаас хамаарч Энхтайваны гүүр, Нарны гүүр, эсвэл Гурвалжингийн гүүрний аль ойрхон байгааг ашиглан шууд очих боломжтой бөгөөд энэ нь замын түгжрэл их байгаа энэ цаг үед цаг зав хэмнэсэн давуу тал болж байгаа юм. Хотын төв цэг болох Чингисийн талбайгаас ердөө 3.8 км Баруун дөрвөн замаас 2 км Нарны гүүрнээс баруун тийш 0,8 км Хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөнд уг хотхоны хажуугаар гарсан босоо тэнхлэгийн авто зам нь ойрын хугацаанд хотын төвийн замтай шууд холбогдохоор тусгагдсан нь энэ хотхоны байршлийг улам үнэ цэнтэй болгон, нийтийн тээвэр, бусад үйлчилгээ нь оршин суугчидад улам ойр дөт болж, илүү тав тухтай байх нөхцөлийг нэмэгдүүлэх юм.

Барилгын хийцлэл:

Хагас цутгамал, каркасан хийцлэлтэй, 12 давхар бүхий 3 блок, 160 айлын тохилог орон сууц, орчин үеийн оффис-үйлчилгээний төвөөс бүрдсэн цогц шийдэлтэй орчин үеийн барилга:
Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэрлэх төмөр бетон хийцтэй ба барилгын бүтэц каркасад диапрагмм ханыг түлхүү оруулж өгсөн нь барилгын найдвартай байдлын нэг илэрхийлэл болсон
Барилгын төмөр бетон каркасыг бүх давхарт 300 маркийн зуурмагаар цутгаж хийсэн
Барилгын суурь хийцлэлд илүү анхаарч 1,3 м зузаан цул төмөр бетон төмөр суурьтай хийж өгсөн нь барилга гадны цаг уурын болон байгалын газар хөдлөлийн нөлөөлөлд илүү тэсвэртэй, найдвартай болж өгсөн
Оффис, үйлчилгээний хэсэг нь орчин үеийн шилэн фасад хийцтэй тул хотын өнгө үзэмжид хувь нэмэр болсон хотхон болж байгаа
Орон сууцны хэсгийн орц, гарц нь Оффис, үйлчилгээний хэсгээс тусдаа байхаар төлөвлөгдсөн нь оршин суугчид болон үйлчилгээний хүмүүсийн хөдөлгөөний урсгал холилдохгүй байх давуу талыг бий болгосон
Цахилгаан хангамжийн найдвартай байдлыг тооцсон хотхондоо өөрийн Дэд станцтай байна

Амьдрах нөхцөлийн давуу тал
Дунд голын эрэг дээр баригдсан тул цэнгэг агаарт утаа тортоггүй орчинд амьдрах нөхцөлөөр хангагдсан
Хотхоны дотор, гадна талд камерийн систем суурьлуулж 24 цагийн Харуул хамгаалалтын компани хяналт тавих тул хотхоны оршин суугчдын аюулгүй байдал, тав тух илүү хангагдана
Хотхон нь үзэсгэлэнт Богдхан уул болон Улаанбаатар хотын төвийг тольдон харах саруул орчин бүхий төгс шийдэлтэй Өрөөний зохион байгуулалтыг орчин үеийн байдлаар маш нарийн төлөвлөж өгсөн тул ямар нэг ашиггүй талбай огт байхгүй бөгөөд энэ нь таны мөнгийг хэмнэнэ
Хотхон дотроо хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний хэсэгтэй байхаар төлөвлөгдсөн
Айл бүрт Skymedia болон Univision-ий гурвалсан үйлчилгээ /өндөр хурдны интернэт, кабелийн телевиз, суурин утас гэх мэт/ болон бусад кабелийн телевиз орох боломжоор бүрэн хангагдсан
Шинэчлэгдсэн автозамуудад холбогдсон дэд бүтэц нь хотын аль ч хэсэгт саадгүй хүргэж таны цагийг хэмнэнэ. Дээр нь машины түгжрэлд орж стрессдэхгүй, үр ашиггүй бензин тос дэмий зарцуулахгүй байх нөхцөлийг бий болгох ач холбогдолтой

Гадаад орчны давуу тал
Гадна фасад нь Солонгос улсын “BAROCOAT SYSTEM”-ийн материалаар хийгдсэн тул байрны өнгөлгөө, дулаан тусгаалалт орчин үеийн шийдэлтэй болж, гадна салхи, чийгийг бүрэн тусгаарлаж өгөх давуу талтай
Айл болгонд нэгдсэн журмаар ганжуулсан шил /аюулгүй/ бүхий тагтны хаалтыг шийдэж өгсөн нь байрны өнгө үзэмжийг нэмж өгсөний зэрэгцээ гадна тоос шороо, дуу чимээний тусгаарлалт болон дулаан хадгалалтыг нэмэгдүүлнэ
Газар доорх нэгдсэн автомашины дулаан граж болон барилгын гадна талбайн ил зогсоолтой
Хүүхдийн тоглоомын талбай, хөгшид амарч тухлах орчин бүхий ногоон байгууламжтай байна
Хотхон доторх зам талбай нь иж бүрэн тохижолттой байхаар хийхээр шийдэж өгсөн ба хотхоны зам, талбайн гэрэлтүүлэг маш сайн шийдэгдсэн байна
Хотхон доторх нийтийн эзэмшлийн зам талбайд хяналтын камер суурилуулж, иргэдийн тав тух, аюулгүй байдалд анхаарсан
 

Дотоод орчны давуу тал
Европ стандартын Канад технологийн “ROYAL” брендийн вакум цонх нь байгалийн гэрэл нэвтрэх, дуу чимээ тусгаарлах, дулаан хадгалах боломжийг дээд зэргээр хангасан
Барилгын бүх цахилгаан монтажны утас нь ОХУ үйлдвэрлэсэн кабелээр хийгдсэн ба галын аюулаас урьдчилан сэргийлсэн Орц бүр 24 цагийн тогтмол ажиллагаатай АНУ-ын “OTIS” технологийн дуу чимээ багатай, өндөр хурд бүхий орчин үеийн тохилог хос цахилгаан шаттай байна
Коридор, гараж нь эрчим хүчний хэмнэлттэй LED гэрлээр тоноглогдсон байна
Орцны дотор тохижолтыг орчин үеийн шийдэлтэй, тохилог байдлаар шийдэж өгсөн
Төвийн нэгдсэн дулаан болон цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон бөгөөд хойшид энэ талаар ямар нэг асуудал гарахгүй
Дотоод заслын материалыг хүний биед сөрөг нөлөөгүй, чанартай, орчин үеийн дизайнтай байхаар сонгож өгсөн

  • Айл бүр видео Домофон системтэй, энэ системээр дамжуулан 24 цагийн нэгдсэн харуул хамгаалалтай холбогдоно
  • Европ стандартын Итали, Түрк улсын өрөөний паар, сантехникийн тоноглол нь байшинг ус чийгнээс бүрэн хамгаалж, ямар нэг зэв мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлнэ
  • Классик загварын өнгө, хээ бүхий, ус чийгэнд тэсвэртэй Солонгос улсын үйлдвэрийн обойтой
  • Ваннын угаалтуур, жорлон нь өндөр чанарын, Хонг Конгоос Европ руу экспортонд гаргадаг “Dolphing FS” брендийн бүтээгдэхүүн
  • Унтраалга, розетка нь Европ стандартын Герман улсын бүтээгдэхүүн
  • Гадна хаалга нь 70 мм зузаан, сайн чанарыг Бүргэд хаалга байна
  • Хүний биенд сөрөг нөлөөгүй, эдэлгээ сайтай, сайн чанарын паркетэн шалтай